Бүтэн жилийн турш сайн усладаг. Хөрс байнга чийглэгдүү байх ёстой, гэхдээ хэт их биш. Тосгуур тавган дахь илүүдэл усыг тэр дор нь асгаж байх ёстой. Үндэс даарч хөрөхөд өвчилдөг. Зундаа гадаа гаргасан нь дээр байдаг. Энэ бол Аз Жаргалын Цэцэг гэгддэг Чоёо цэцгийн шинж юм. Бидний үерхэл яг энэ ЧОЁО шиг. Бүтэн жилийн турш байтугай бүтэн амьдралынхаа туршид огтхон ч хайхрахгүй орхиж болохгүй, бидний хайрын үндэс хөрс нь итгэл дээр тогтдог байх ёстой, гэхдээ хэт их итгээд хөсөр хаяхын нэр биш. Илүүдэл ус буюу үл ойлголцолоо тэр дор нь асгаж цэвэрлэж, ойлголцож байх хэрэгтэй. Хайраа хөргөж болохгүй гэх мэт ижил талууд олонтой. Сарнай хэдий гоё ч хэд хоноод үхдэг болохоор би дургүй байдаг. Энгийн ч гэлээ энэ ЧОЁО цэцэг бидний хувьд маш чухал байр суурийг эзлэхээр хайрын минь цонхны тавцан дээр заларлаа.
Надад бүтэн нэг жил гэхээр маш урт санагдаж байгаа ч дахиад 60, 70, магадгүй 80 жил хамт байна гэдэг нь маш богинохон юм шиг санагдах... Хайрлаад л баймаар, харамлаад л баймаар. Халамжлаад л баймаар.
Өнөөдөр би их зүйл бичихгүй ээ, романтик зүйлс ч бичихгүй. Зүгээр л
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдгээ л дахин дахин хэлмээр санагддаг өдөр байна.
Бид нэг жилийнхээ ойгоо тэмдэглээд, бэлэг солилцоод яг одоо хамт байна. Та бүхэн бидэнд амжилт биш аз жаргал хүсээрэй.
Бид хоёр хоёулаа та бүхний сэтгэлээ шингээж бичсэн үгс бүрийг шимтэн уншдаг шүү.
Баярлалаа.
No comments:
Post a Comment