Хамгаас хайртай чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Лаг шүлэг мүлэг бичих гэснээ, нэтээс 4 мөрт копидох гэснээ... болилоо. Чамирхаад яахав, байдгаараа байя. Чамайг санахаар ямар мөч санаанд ордогийг хэлэх үү?
Хэзээ гэдгийг нь санахгүй байна, хаана гэдгийг нь ч мөн адил. Магад зүүдэндээ...??? За арай ч биш байх. :))
Чи инээмсэглээд надруу алхаж байсан, хүйтэн байсан, би гартаа халуун кофе барьсан байсан. Чамд өгөх гээд.
Тийм ээ, чи минь зөв бодож байна. Хоёулаа СТӨ-ий хойно хоёр талаасаа уулздаг байсан тэр үед. Яг л байнга тэнд зүгээр л уулзаад, хаа нэг тийшээ цуг явдаг тэр өргөн чөлөө. Би ажлаасаа, чи сургуулиасаа. Мартагддаггүй юм. Зүгээр л алхаж очиж байгаа хэдий ч гүйж байгаа мэт, зүгээр л "Дэлбэрмаа" надруу ирж байгаа ч намайг аврахаар ирсэн бурханы элч, дагина мэт санагдаж билээ. Алхаа чинь урсаж байгаа мэт, бидний хоорондын зам нь гүүр мэт, царай чинь инээмсэглэл чинь гэрэлтэж байгаа мэт, тэр өргөн чөлөөнд хоёулаагаас өөр хүн байхгүй мэт төсөөлөгдөж байж билээ. Арай ч барьсан кофегоо мөнхийн ус гэж төсөөлчихөөгүй. Лол. Төсөөлөл, мэдрэмж, үүнийг мэдрүүлдэг ХАЙР гэдэг сайхан юм.
Би чамтай уулзахаар явахдаа яардаг, булан тойроод гараад ирвэл инээмсэглэхгүй байж чаддаггүй. Ширтдэг, намайг харвал харцаа буруулдаг, ичдэг. Яг л арван наймт шиг үерхэж, наймт шиг хайрладаг. Чамайг наянтан шиг хайрлаг ноёнтон гэвэл би л байх шүү. smile emoticon
Зүгээр л бодол, чамайг санахаар дээрх мөч бодогддог. Ингэж халилтай бичсэн ч хоёр талаас уулзаал нэгдээл, тусгаар тогтнолын доор байдаг Оргил супермаркет орж ундаа авсан юм л даа. :))

Миний мэдэхгүй, миний мэдэрч байгаагүй олон мэдрэмжийг чи минь, чиний минь хайр мэдрүүлсээн. Өшөө ч олон зүйл мэдэрнэ.
ЧАМДАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ӨДӨР УУЛЗЪЯ.
No comments:
Post a Comment