Би мэддэггүй юм. Яагаад учирсан, яах гэж учирсан, яаж яваад учирсан, хэн нь учруулсан, хэн нь найрсан зэргийг. Санаж байна л даа, гэхдээ санах мэдэх 2 тэс өөр зүйл шүү дээ.
Анх бид ямар байсан яг тиймээрээ, шинэхэнээрээ, сэтгэл хөдлөл ихээрээ, уйдах залхахыг мэдрэлгүй, уурлах уйлахыг тойролгүй хамтдаа хөтлөлцөөд хамтдаа энд гараад ирлээ.
Бүтэн нэг жил гэж бусдын хувьд богинохон хугацаа мэт санагдавч миний хувьд урьд хожид байгаагүй урт хугацааны үерхэл билээ. Хамгийн хайртай зүйлээсээ хүртэл хагас сар болоод л уйддаг Саруулханг хаана ч хаашаа ч явсан сэтгэлийн гүндээ хайртай охиноо хадгалж чаддаг болгосон нь түүний минь ач бас чадвар юм.
Нартад олдсон наддаа л ганцхан эрдэнэ гэж нэг зураг фэйсбүүктээ оруултал фб-ийн минь найзууд "ганцхан эрдэнэ? ээж аав чинь тэгээд юу юм?" гэж коммент ихээр бичсэн санагдана. Би зүгээр л тэгж бичмээр санагдсандаа эсвэл хайртай охиноосоо кок авах гэж тэгж бичээгүй юм аа. Тэр үнэхээр надада байгаа ганцхан эрдэнэ юм шүү дээ. Харин аав ээж бол эрдэнэ гэдэг тодотголоос өөр хүмүүс гэдгийг та бүхэн мэдэх байх.

Өдөр бүр хамт байх тусам цаг тутам хамт баймаар санагддаг энэ шуналыг яалтай.
Хамт байхад сэтгэл ханамж маш өндөр байхад ч дахиад жаахан баярлуулчихъя гэдэг түүний минь сэтгэлийг яалтай. Амтгүй байсан ч амруу урсдаг амттай хоолыг нь яалтай, Ааштай байхад ганцхан инээдээрээ аргадаж чаддаг авууштай занг нь яалтай. Түүний бүх зүйл надад таалагддаг. Хааяа ааш нь олдохгүй эрхэлж, хааяа хошуугаа унжуулж тийчгэнэж нумарч, хааяа уурлахаараа урд гараад хаяад алхдаг ч хол очоод эргэж хараад хүлээдэг сэтгэлд нь би дурласан юм шүү. Би бүх сэтгэл зүрхээ түүндээ өгсөн. Түүнийхээ төлөө би хичээнэ. Та бүхэн ч гэсэн бидэнд аз жаргал хүсээрэй.
Харин бид хоёрын зүгээс та бүхэнд энэхүү бяцхан видеог хүргэж байна. Таалан болгооно уу. :)
Post by Саруулхан Лео.
No comments:
Post a Comment