Тэнгэрт юу байдаг бол? Озоны давхаргыг цоолоод гарвал надад ямар мэдрэмж төрөх бол? Хорвоог бүхэлд нь хайрлаж, хойшдоо буру үйл хийхгүй болох болов уу? Хойтхоо бусдад даатгаж хоёрдож сэтгэл минь хувирах болов уу?
Дээрх зураг бол бидний танилцаад 7 л хонох гэж байх үеийн зураг байна даа. Бид ямар гарж? кк. Энэ блог бол миний биш бидний блог. Тэнгэрт бүртийх ч үүлгүй байх нь цээжинд минь торох ч гуниггүй байхтай ижил гэж боддог. Миний сэтгэлд одоогоор бүртийх үүл алга. "Хосууд шинэ дээрээ ийм байдаг даа" гэж хэн нэгэн хэлж байсан санагдана. Тийм ээ, бид шинэ дээрээ байна. Гэхдээ хойшдоо ч шинээрээ, шинэхэнээрээ, шинэлэгээрээ байсаар байхыг бид хичээдэг. Өдөр бүр өчигдрийнхөөс өөр байж, өдөр бүрийг үр бүтээлтэй шинэлэгээр үдэхийг бид 2 хүсдэг.
Өнөөдөр хайртайгаа "Ээжээ надтай гэрлээч" гэдэг кино үзлээ. Киноны хувьд сайн кино гэж хэлж чадахгүй ч киноны агууламж, хэлэх гэсэн санаа нь надад таалагдсан. Ерөнхийдөө зохиол, мессеж нь бодууштай сэдэв байлаа. "Гэр бүлээ хайрлаж гамнахгүй бол эцэстээ юучгүй хоцорно" гэж би нэгхэн өгүүлбэрээр энэ киноны гол санааг сийрүүлье.

Бид алдаа гаргадаг. Харин нэгнийхээ алдааг давж тэнэг зүйл хийх нь яавч ухаантай бөгөөд нөгөө хүндээ хайртай хүний шинж биш гэж би боддог юм. Аль болох бие биенийхээ алдаа дутагдлыг засч залруулж, зааж сургамжилж, залхаалгүй орхиж өнгөрөөж байх хэрэгтэй юм шиг. Би нээх хайраасаа 6 ах гэсэндээ ч биш, ахархах дуртай хэнхэгтээ ч биш, зүгээр л хайртай болохоороо зөв байгаасай гэсэндээ янших үе бий. Хайрт минь гэнэнээсээ болж хүмүүст адлагдах, шулууханаасаа болж муу хэлэгдэх, хүнээ буруу таньснаас болж доромжлуулах үе байсан ч сэтгэлийн асар их хат тэвчээрээрээ даваад гараад ирсэн. Айлын ганц хүүхдүүд ихэнхдээ асуудлыг өөрөө шийдэх гэсэн, дотроо бухимдаж гадагшаа гаргадаггүй, дуугаа хурааж ганцаараа хөгжим сонсож гунигаа үргээдэг хүмүүс байдаг бололтой. Тэр минь анх тйим байж билээ. Жаахан үг хэлэхээр уурлаад хошуугаа унжуулчихна, тоглоомоо жаахан хатуудуулчихаар үг дуугүй шууд гэрлүүгээ яваад өгнө, таалагдахгүй зүйлийг нь хийчихвэл ярилцаж асуудлыг нэг тийш нь болгохоосоо илүүтэйгээр орхиод явахыг илүүд үздэг охин байж. Одоо харин арай өөр. Хүнтэй ойлголцож, асуудлыг тэр дор нь хамтдаа шийдэж, мэдэхгүйгээ асууж, мэддэгээ надад дуулгаж зааж өгч бүрэн ойлголцдог болоод байна. Саруулхан гэж залуу нэг их олон сайн зан чанаргүй ч хүмүүст бяцхан ч болтугай сайнаар нөлөөлж чаддаг юм байна гэж өөрийгөө дүгнээд байгаа. кк

Түүнийхээ АСКаар орж харахаар ихэнхдээ нас асуусан байх юм. Би энд шууд хэлье. Бид 6 насны зөрүүтэй. Тэр минь гахай жилтэй, би харин могой. Одоо л 19,25 гэж зөрүүтэй харагдаж байгаа ч 3 жилийн дараа 22,28 гэхэр нэг их хол зөрүү харагдахгүй байгаа биз дээ? Насны зөрүүнээс болж би анх ичиж байснаа нуудаггүй. Анх рэл холбохдоо, цугтаа зургаа авхуулахдаа, фэйсбүүктээ хийхдээ, найзуудтайгаа танилцуулахдаа би үргэлж санаа зовж байсаан. Гэхдээ эр хүн бол тэр асуудлуудыг дайраад л гарна. Харин эмэгтэй хүн, тэр тусмаа 19 настай эмэгтэй хүн энэ асуудлыг хэрхэн давсныг би одоо хүртэл гайхдаг. Мэдээж гудмаар хөтлөөд алхахдаа үеийнхээ сваг банди нараас санаа зовж байсан болов уу гэж би боддог юм. кк
Нас ч яахав зүгээр тоо л доо. Гэхдээ бусад хүмүүс ганцхан бидний насны зөрүүг л чухалчилж авч үзэх юм. Хайр, халамж, бидний биесээ гэх сэтгэл, аз жаргал, баяр хөөр, ажил төрөл, хичээл сургууль, бие биедээ нөлөөлж байгаа сайн нөлөөлөл, эерэг өөрчлөлтүүдийг хэн нь ч ярьдаггүй байсан. Одоо л харин биднийг хүлээн зөвшөөрч эхэлж байна даа бусад хүмүүс.
Түүнийхээ төлөө хийхээр төлөвлөсөн олон зүйлүүд бий. Бүгдийг нь хийнэ. Би заавал энэ эмэгтэйг жаргалтай байлгах ёстой юм шүү дээ.
Чамдаа хайртай шүү. Бидэнд амжилт биш аз жаргал хүсч байгаарай. :)