Friday, November 14, 2014

2биенээ энхрийлээстэ =)) Дээги

2 маягтай юм ингээл суужин хааяа2 гоо сайханднөө :> нэгниха хумсийг авж өгнө хөмсөг-н зулгааж өгнө. хааяа хумс будаж өгнө ^_^ хоёр биендээ санаа тавидин бид 2 ххэ. Хамт бхара янз янзийн юм их хийнээ =)) Ихэнхидээ завтай байдагч энэ өдөр ажилаа хигээд нмаг ерөөсөө тоогоогү :)) <3
Сониноос хамтдаа IF I STAY үзсэн би өмнө өдөр н ганцаараа үзээд бүр уйлаад хачиан =)) тгд хамтдАА үзсэн чн би уйдаад саруул бүр тааг үзжам чн. тэгээл дууссан чн нгө кино голж шилихдэ сайн хүн ч :O энэ нээрээ дажгү кино бна тээ. Гхд хайр нь ийм кино чамд үзүүлэх дургуэ чи мн энэ залуучууд шг хүн хүсдэг байхаа би даанч ийм армаанчик биш этр гд :> аймар хөөрхөн юм бодогдуулсан юм шг бнлэ. Угаас гоё кино бсан л даа....
Намайгаа тэврээд л их юм бодсон шинжтэй :> надруу ширтээл нэг л нандин хараад л :>
Энэ хүн ер нь их дажгү сэтгэлгээтэй яриатай тэгээд бас царайлаг ухаалаг халамжтай ^_^ намайг л аз жаргалтай байлгах-г хүсдэг хүн. Гэхдээ хааяа надад энэ хүн зөв үү? хөгширтлөө хамт байх уу? хувирах болвуу яах бол гд зндө бодол төрдөг л дөө гэхдээ хэзээ ч тэр бүгдээ хэлээд бдгү гхд мэдсэн юм шг л өөдөөс минь хараад чи мн сайн охин намайг ойлгодог мундаг би чамайг алдаж болохгүй гэж хэлдэг ^_^ Надад ийм сайхан хайр өгсөнд баярлалаа.

Friday, November 7, 2014

Би л дандаа бичих юм :)) чалчаа хүний шинж үү? Дээгиймаа

Би хүнд зөвөлгөө өгч бусадтай ярилцах их дуртай :) тэгээд яахав өөрийхөө мэддэг өөрийн нүдээр харсан үзсэн сурсан жаахан зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. 
FaceBOOK  хаягаар минь орж надтай ярилцаж болно би их харицхад амар хүн байх болноо би өөрийгөө мэджийнааа аая :)) тэгээд бас жоохон ичиж санаа зовох асуудал гарж магадгүй тэгэнгүүт н Ask-р минь ороод асууж болно шүү нэрээ нууцалж асууж болноо гсн үг за тэгээд Саруул-н тухай мминий тухай илэн далангүй асууж болноо. 
за тэгээд одоо хайртайгаа анх уулзаж байсан өдрөө та бүхэнтэй хуваалцяэээ :> ооеээ 
Анх энэ одоо 6сард л юмдаг 3 билүү 4 билүү :)) яаг таг санахгү бна учир н энэ үед бид 2 дотно бгагү танилцаал чатлдаг ах дүү 2 л бсин. Өндөр нь хэд вэ гээд надаас асуухаар нь 170 гээд хэлцэн тэрнээс хойш намайг гозко гэж дууддаг бсн үе. 
Ичингүйрч өөдөөс алхаад намайг ирж авч билээ тэр инээд нь одоо ч хэвээрээ холоос харчаад надруугаа байдгаараа ярзайгаал гүйгээд ирдэг :3 
Уулзсан эхний өдрөө л намайг халамжилаад эхэлсийшт аймр бгаз =)) замаар хөтөлж гарж этр охохо одоо бодсон инээдэм гхд тэр үед би үнэхээр догдолсон :3 
тэгээд C&C lounge Garden-д сууж бга байдал ххэ бас 2 найзаа дагуулцан явжаганмаа надаас айсийм шг бган :3 
за тэгээд яриаг нь сонсож жоохон сууж бгад би явлаа гээд гарсан чн үүдэнд гаргаж өгснөө АХ Нъ НЭГ ҮНСЧХҮҮ гэж үү :)) тгд хацар дээр гялс үнсчээд бүр сандарч гүйгээ буцаад орохдоо үүдэнд унаад (за за унаагүэ :)) зүгээр үнсчээл явсан) би үнсүүлчээл хацар халаал эвв догдлоол бараг гүйгээл зам гарсишт =)) тгэд тэр үнсүүлснээсээ хойш хацраа 10хоног угаагаагү гээд боддоо :O :)) за за тоголсин угаасан шүү. 
За аймар шуурхай шууд асуулаа :) Ийм бодолтой байсан байх нь. Би ч гсн жохн татагдсаан бас..
Ингэж л манай 2 хос болох эхлэлээ тавьсан юм хамгийн анх уулзсан өдөр энэ зураг яаж одоо болтол тэр олон салалт дундаас үлдээд гараад ирсийн энэ хувь тавилан уу? 
Ямартай ч энэ Балжинням Дашнямтай сайн өдөр байсан байх. Би түүнд анх энэ өдөр үнсүүлж байлаа. 
PRECIOUS MEMORY 








Би одоо ч хацар дээрээ үнсүүлээд догдолдог жоохн бацаан хэвээрээ :3 

Wednesday, November 5, 2014

Дэлгэрмааг баярлуулсан Саруул By; ДЭЭГИЙМАА ххэ

хохо намайг ингэж баярлуулсааан. Тэмдэглэл бичих дэвтэр үнэхээр хэрэгтэй байсан би хэлээгүлдэ тэгсэн харин хичээл тарсан чинь би чамд бэлэг авсан гээл хөөрхөн гүйгээд ирдэгин. :3 миний хайр намайгаа ингээл эрхлүүлэд бдгин ядаж байхад яааг надад зориулсан миний баримтлдаг зарчимтай ижил үгтэ =)) бал этрийн харчаачдэ намайг хүүхэд шиг гээд л байсан өөрөө ингэж тэр занг н өөхшүүлж бга бхкуюу ^_^
Тэгээд бас болоогүэ таргал гээл үглээд байдаг хүн юм болхоороо яаж зүгээр байхав намайг нэг сайн бордчоод ажилтай хэрнээ л ганц кино үзчүүл амьждаг болвуу гд бгашт =)) тэгээд Өргөө2т нүдээ унагаж2 зам гараад нэг үнсэж аваад ажилдаа явсан даа :3 бодхоор л хайр хүрээд байх юм мангар бацаан чинь.
Миний төлөө бүхнийг хийж сэтгэл санаагаа зовоож намайг л жаргалтай байлгах гэж хичээдэг миний хайр ♥♥ Баярлалаа чамдаа 


Удаан үзэгдээгүй 2 юу хийсэн бэ :) BY: ДЭЭГИЙМАА кк

:) Бид 2 их юм амьжууллаа энэ хэд хоногт :P Аз жаргал гэж хаана байдаг вэ? би энэ асуулт-г өөрөөсөө асуух дуртай учир нь би үнэхээр өөдрөг үзэлтэн өглөө хичээлдээ хоцролгүй очихдоо баярлаж за бараг бүх зүйлд л баярлаж явдаг хүн Саруул надад чамайг баярлуулах их амархан жижигхэн юманд ч баярлдаг гээд ххэ энэ үнэхээр үнэн. Байгаа зүйлдээ авж байгаа өгж байгаа хийж байгаа гээд бүх зүйлээс аз жаргал мэдэрч сураарай тэгвэл л жаргалтай байна. Дэмий зүйлд уурлаж уураа барж сэтглээ өвтгөж сууснаас дуртай зүйлээ хийж инээж баясахдаа илүү их цаг гаргавал энэ амьдрал үнэхээр туулхад хялбар бас сэтгэлд хүртэл өег.
:) Гайхалтай сайхан өдөр нар ээсэн дулаан бас зүрхэнд нар гийгүүлсэн миний хайрт
<------ Бидэн 2 ийм юм хийж хэдэн өдөр яваагүшү =))) Хуримаа хийсэн гэж бодснуу гүү л бхкуюу бид 2 хуримаа хийсэн бол тэр дороо WEDDING SELFIE хийж INSTA FACEBOOKдээ хийнэшт тээ таануус бид 2г мэджа тээ :3 гэхдээ ингээд хамт явж байгаа хосууд-г хархаар би үнэхээр атаархдаг бас тэдэнд дотроо аз жаргал хүсдэг ^_^ Бид 2 бас нэг л өдөр ингээд хурима хийгэд хөтлөлцөөд гүйнээ ххэ :) тун удахгүй ийм сайхан өдөр бидэнд ирнэ гэдэгт итгэж байна. :)  

Saturday, October 11, 2014

Энэ хэдэн өдөрт BY:Дэлгэрмаа

:) Ойрд сонин сайхан зүйлсээ хуваалцаагүй юм бнштэ :)
2 3 хоног хайртайгаа сайхан эрхэлж хэдэн кг нэмээд авлаа =)) намайгаа эрхлүүлж идкү бол уурлаад загнаад бараг зодох нь холгү аяга хоол идүүлж бгам чн энэ бдлара идээд бвал удку гахай болохнээ ^_^  За тэгээд бас хамтдаа The Maze runner үзсэн :) гадуур дэмий тэнэсэн бас хөөрхөн өөрсдигө баярлуулангаа банк эдр орж ажилаа амьжуулад бгама ^_^
Намайгаа эрхлүүлээд хөөрхөн хавчаар тоглоом авж өгсөн кк би эрх :3
Пүнзээйлэй бацаан 

















Энэ мөнгө цуглуулдаг сав ^_^ эхний ээлжин цугларсан мөнгийг би ашиглах гж бган тгд дараа н 6сар хүртэл цуглуулаад хамтдаа гоё юм хийе гэж ярьсан :) аягүү хөөрхөн бас хөөрхөн нэртэй (Саруул нэр-н өгсийн тэнэг юм зохиохдо сайнлдаа)

Wednesday, September 17, 2014

The fault in our star Үзэв BY:Дэлгэрмаа

Хайр надад татаж өгсөн мэдээж 2 3 хоног араас н утасдаж гуйж уйлагнаж байнга сануулсны эцэст татаж өгсөн юм шүү!!!
за тэгээд гэртээ ганцаараа (Саруул ах гэрлүүгэ явсан байсан) үзвээ. 
Надад бол миний сонирхож үзсэн бүх л кино маш их таалагддаг л даа гэхдээ энэ удаад бүр илүү их таалагдав. Би уйлж инээж өрөвдөж бас тэдний хайраас суралцав :3 
Энэ кинон дээр маш олон авч уншиж сэтгэлдээ хадгалаж болхоор үгс гардаг юм билээ.
Жишээ нь: "Хүмүүс амлалт өгж байхдаа биелүүлж чадах эсхээ тийм ч сайн боддоггүй" энэ үг яг үнэн юм шигээ :3 гэхдээ мэдээж биелүүлэх гэж хичээхийн тулд л амлалт өгдөг байх за тэр ч яахав энэ үг их таалагдсан аан бас "Бид зовлонгоо сонгодоггүй ч хамт зовох хэн нэгнийг сонгодог" энэ үг бас их таалагдав :3 үнэхээр л тийм шүү дээ за гэхдээ бас дан зовлон ч биш бид хайраа олсон бол хамтдаа аз жаргалаа хуваалцдаг :3 
I LOVE YOU SARUULXAN 

Sunday, September 14, 2014

Ууртай байна By Саруулхан

Ер нь бол, би их ууртай хүн л дээ. Хөмсгөө зангидаж, өөрийгөө өмөөрөх үггүй болтол нь хэлж, өөрийнх нь эсрэг фактуудыг үй түмээр нь гарган тавьж, эвгүй байдалд оруулан эцэст нь кайф авч, сүүлдээ өрөвдөж аргаддаг огцом ууртай, огцом уур нь огцом гардаг огцом хүн юм уул нь. Гэхдээ огцом ууртай гээд хайртай охиныхоо өөдөөс гар далайсан удаагүй шүү. Зарим нь хэтрүүлж ойлгоод байх шиг байдгийм.

Сая бид маргав. Жижиг зүйл дээрээс л дээ. "Маргааш хоёулаа уулзаж амжих нь уу" гэж асуусны төлөө "-Чи ингэж асуудаггүй байсан, угаасаа л уулзаж амждаг биз дээ, яагаад ингэж асуув" гэж асуултыг асуултаар хариулсных нь төлөө миний уур дүрсхийв. Өнөө өглөө би тэднийхээс гэртээ ирсэн. Цуг байхдаа бид хэзээ ч сүртэй маргалддаггүй. Харин гэр гэртээ нэг хонохоороо л хэрүүлийн дон туссан юм шиг л байх юм. Тэгээ биз дээ, ингээ биз дээ, тэгдэг биз дээ ингэдэг биз дээ гээд л. Эхэндээ эр хүн шиг буурьтай хандъя гэж хичээдэг байсан ч хорон үгийг хонгонд нь хатгачихаад байх юм аа. Аргагүй л хилэнцийн орд бололтойдог оо би ч. :(

Надтай хэрэлдсэнийхээ дараа ингэж постлов. Бас хосоороо авхуулсан зургаа сольж ганцаараа гангарсан зургаа профайл зургаа болгожээ. Хэрүүлийн бузар ч гэх шиг. Асуулт асуусны төлөө бузартдаг хорвоо юу Дэлбэрмаа гуай?? айн? Юу вэ харин... 

Сэтгэлзүйн дайралт хийнэ л дээ одоо энэ. АСК-аар асуулт асуугаарай гэж тунхаглаж магад, чатлах банди байна уу гэж тэнэгтэнэ бас. Шал худлаа намайг уурлуулах гэсэн бүтэлгүй оролдлого. Би ч гэж би. Тэрнийг нь мэдсээр байж фэйсбүүк рүү нь орж хэнтэй юм бичих нь үү гэж өлөнтөж тандаж суух гэж. 

Маргаан гэж итгэлийг минь эвдэхээс өөр зүйлгүй юм даа. Эвдэгдсээр эвдэгдсээр итгэл минь сүйдэх вий дээ. Аль болох маргалдахгүйг хичээх юм. Тэр тусмаа ийм жижигхэн зүйл дээр, "Одоо больчих, унтлаа" гэхээр аргадах ч хэцүү юм, буулт хийх ч хэцүү юм. Унтлаа гэсэн хүүхэд одоо хүртэл онлайн л явна. Нөгөө л нэг хоббитойм шиг инстаграммын онлайн дэлгүүрийн зураг ухаж, энэ гоё, энийг авна гэж скрийн шот хийж хадгалж авч л байгаа биз. 

Бид хоёрын өчигдөрхөн авхуулсан шинэ зураг. Ууртай гарсан байгаа нь маргааш буюу өнөөдөр уурлахыг нь билгэдсэн бололто. Лол. 
Сонин охин минь, энийг уншвал надруу түрүүлж бичээрэй. Надруу эхэлж бичихгүй л бол би бичихгүй шүү гээд арван наймт шиг эморчуул яадын хахахаха

Tuesday, August 26, 2014

Нэг жилийн ойн мэнд хүргэе хайр аа. By Саруулхан

Бүтэн жилийн турш сайн усладаг. Хөрс байнга чийглэгдүү байх ёстой, гэхдээ хэт их биш. Тосгуур тавган дахь илүүдэл усыг тэр дор нь асгаж байх ёстой. Үндэс даарч хөрөхөд өвчилдөг. Зундаа гадаа гаргасан нь дээр байдаг. Энэ бол Аз Жаргалын Цэцэг гэгддэг Чоёо цэцгийн шинж юм. Бидний үерхэл яг энэ ЧОЁО шиг. Бүтэн жилийн турш байтугай бүтэн амьдралынхаа туршид огтхон ч хайхрахгүй орхиж болохгүй, бидний хайрын үндэс хөрс нь итгэл дээр тогтдог байх ёстой, гэхдээ хэт их итгээд хөсөр хаяхын нэр биш. Илүүдэл ус буюу үл ойлголцолоо тэр дор нь асгаж цэвэрлэж, ойлголцож байх хэрэгтэй. Хайраа хөргөж болохгүй гэх мэт ижил талууд олонтой. Сарнай хэдий гоё ч хэд хоноод үхдэг болохоор би дургүй байдаг. Энгийн ч гэлээ энэ ЧОЁО цэцэг бидний хувьд маш чухал байр суурийг эзлэхээр хайрын минь цонхны тавцан дээр заларлаа. 

Надад бүтэн нэг жил гэхээр маш урт санагдаж байгаа ч дахиад 60, 70, магадгүй 80 жил хамт байна гэдэг нь маш богинохон юм шиг санагдах... Хайрлаад л баймаар, харамлаад л баймаар. Халамжлаад л баймаар. 

Өнөөдөр би их зүйл бичихгүй ээ, романтик зүйлс ч бичихгүй. Зүгээр л

БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдгээ л дахин дахин хэлмээр санагддаг өдөр байна. 

Бид нэг жилийнхээ ойгоо тэмдэглээд, бэлэг солилцоод яг одоо хамт байна. Та бүхэн бидэнд амжилт биш аз жаргал хүсээрэй. 

Бид хоёр хоёулаа та бүхний сэтгэлээ шингээж бичсэн үгс бүрийг шимтэн уншдаг шүү.

Баярлалаа.

Monday, August 25, 2014

1 жилийн ойн мэнд хайрт минь.. BY;Дэлгэрмааа

8сарын26 хайрт минь наддаа эргэн ирсэн өдөр ♥
Чамдаа нэг жилийн ойн мэнд хүргэе чамтайгаа маш олон сайхан дурсамжууд-г бүтээсэн намайг хайрлаж хамгаалж халамжилж байдагт үргэлж баярлаж явдаг шүү ♥ энэ дөнгөж эхлэл гэдгийг бид хоёул мэднэ. Гар гараасаа бариад тэвчээд олон саад бэрхшээлийг бид даваад гараад ирсэн.
Жохн дургу хүрчлээ =)) Яасн бэ гэхээр Саруул муухай :( өөрөө яасна мджага байлгүдэ гэхдэ яахав ийм чухал өдөр хэрүүл уруул хийж яахав тээ кк. за тэгээд чадах бүхнээ л хийлээ (санхүүгийн асуудал байснийг ч хэлхүү кк) сэтгэлээрээ л бэлэг бэлдлээ :) Чамдаа хайртай шүү 365дахь хоног минь САЙН БАЙНА УУ ♥

Saturday, August 23, 2014

Дэлгэрмаа өөрийхөө тухай бичие :)

:) Намайг мэддэггүй хүмүүст гэхдээ мэдүүлэх гэж биш зүгээр л өөрийнхөө тухай бичмээр санагдаад бичлээ.
3настайдаа эцэгтээ жийгдсэн (энэ үг зөв үү буруу юу мэдэхгүй гэхдээ тэд салсан тхэр би өнчин гэсэн үг)  :)) гэхдээ энэнд хэзээ ч эмзэглэж байгаагүй надад гайхалтай ээж бий үнэхээр мундаг шүү :)
Багадаа сахилаггүй хөдөлгөөнтэйгөөрөө алдартай хүүхэд байсан юм шиг байгаан.
Амьдрал хүнд бүхнийг тэгш заяадаггүй гэдэг гэхдээ надад заяасан л юм даа :)) Эсвэл миний л бодол юм болвуу. Би өөрийгий хэзээ ч голж байгаагүй. Би өндөр надад бусдад байдаг бүх зүйл бий хүсээд ч таргалдаггүй бусад охид хүсдэг шиг тийм төгс биш ч гэсэн тохирсон бие хаатай :) Миний бүх юм надад таалагддаг. Ээж минь намайг их сайхан өсөгсөөн бусад хүүхдүүдэд байдаггүй зүйлс надад байсан юм. гоё тоглоомууд ганган хувцаснууд гээд л :) Миний бодлоор өөртөө сэтгэл хангалуун байгаадаа баярлаж явдаг хүн л жаргалтай байдаг байх. Мэдээж аав гэдэг хүний талаар бодож уйлсан үе байгаа ч гэсэн тэр хүн нээх үгүйлэгдээд байдаггүй юм.
Сайхан гэр бүл сургууль найзууд бүгд бий. Мэдэхгүй хүмүүс юу гэж боддог юм бүү мэд гэхдээ мэддэг хүмүүс минь намайг их тусч яриа хөгжилтэй гэдэг :) Хүнд туслах үедээ бүх хүчээ гаргаж сэтглээсээ хийхиг хичээдэг надруу дайрч давшлаад уурлаад байхгүй л бол би ч бас тэгж юм эхлүүлэхгүй хүн.

Ном уншиж дуу сонсож дагаж дуулж бүжиглэж явах дуртай :)
2014 он гарах гээд шинэ жилээр хайрт минь намайг гайхалтай хүмүүстэй танилцуулсан Бид EUPHONY COMMUNITY-н шинэ жилд явсан юм үнэхээр гоё сайхан хүмүүс :) дуулцгаагаад л хөгжилдөөд л надад маш их таалагдсан энэ миний байх ёстой газар гэж мэдрэгдсэн шүү ххэ. Би тэгж сүрхий дуулдаггүй ч гэсэн үнэхээр сэтгэл зүрхийг минь дуу хөгжим татдаг.

Өвөөд минь төрөл бүрийн авяьас бий хөгжим байвал тоглож мод байвал тэр модоор юу л бол юу хийж чаддаг :) тэр бүрээс нь надад бага сага юм удамшсан юм шиг байгаан. Би дуулах үнэхээр дуртай тийм болхоор тэр хүмүүс сайхан санагдсан байх.

Заа тэгээд ээж минь одоо дөнгөж 40хүрэх гэж яваа намайг залуудаа гаргасаан гэхдээ муудсан юм алга одоо ээжтэйгээ найзууд шиг сайхан ойлголцож ярилцдаг :) Худалч хүнд бол надаас залуу харагддаг шүү =)) Би ээждээ маш их хайртай хайрлахгүй байх-н аргаггүй сайхан эмэгтэй байгаа юм. тэр хүн энэ амьдралд минь хамгийн том орон зайг эзэлдэг бүх юм ээжтэй холбоото ээж ээж ээж бас дахин ээж.
Ээж л байхгүй бол энэ амьдрал минь юу болох юм бүү мэд. үргэлж хайртай гэж хэлдэггүй ч гэсэн мэдэх байлгүйдээ ххэ.

Одоо 2р курс-н оюутан хөөн урьд нь хэлсэнчлэн хүссэн зүйлээрээ сураагүэ яагаад ч яаж яваад ч орцийн ямартайч шалтгаантай болоод ингээд явж байгаа байх. жохон царайтай гээд хүмүүс намайг дээрлэхчихгээд байдийн =))
Мна нэг нз хэлж бсн тэр нз маань одоо 16 хүрж явнуу юу блэ мартчиж хог =)) тэгээд 16тай хүүхдийн доод ангийхан 11тэ юу нз чн этр гсн сураг гарч байсан би инээхээс өөр юм хэлж чадаагүэ =)) угаасаа юу ч хэлхэвдээ хүн хүссэн зүйлдээ л итгэдэгшт тэ. Би ярих юм бол хэнтэй ч үг хэлээ ололцож чадна гэж боддог шүү. Сэтгэл судлал ер н хүнтэй ярилцаж зөвлөх дуртай. Даанч хэн ч надтай ярилцаж надаас асуудаггүй =))

Зарим үед би үнэхээр эмо :)) эсвэл хүн бүр тийм болдог уу? Жишээ нь ганцаараа гадуур дуу сонсож алхаад ганцаараа буланд суугаад ганцаараа л байвал сайхан юм шиг л аашилдаг =)

Оюутан болоол анх шоудаж үзлээ =)) очиж болмоор л юм гэж дүгнэсэн. Нзуд нз залуу болон түүний нөхөд намайг ямар тэнэг гар болхыг харсан буйза =))

өөрийхөө тухай өөр бичих юм олддоггүэ гэхдээ асуумаар байвал http://ask.fm/garfieldely энэ миний аск :) асууж болно. :) за за тэгээд уйтгартай хэдэн үгийг минь бүрэн уншсанд гүнүү талархая

Сүрдүүлэг!!! By Саруулхан

Дэлгэрмаа бол сүрдүүлэгч. Сэтгэл санаагаар наадагч, алан хядагч. Зүрхэн дотор минь тэсрэх бөмбөг тавьчихаад юу ч болоогүй юм шиг цааш алхдаг террорист. Ганнибалист. 

Тэр өвчтэй байгаа хэдий ч намайг сүрдүүлсэн хэвээр байна. Эрхэм хүндэт уншигчидаа. Гэрт нь 2 хонож асарч сувилсны минь хариуд тэр сүрдүүлж байна гээч. Ямар айхтар хүний мөсгүй амьтан бэ? Өнөөдөр би тэднийдээ 2,3 хоносны эцэст гэртээ ирлээ. Гэтэл тэр ардаас сүрдүүлсэн бичвэрээ бичиж байна. Эмчийн бичиж өгсөн эмийг гашуун гээд уухгүй гэлээ, үсэрч дэвхцэж болохгүй гэсэн байтал "загнаад байвал үсэрч дэвхцэнэ шүү" гэж айлган заналхийллээ. Үүгээр ч үл барам "Эмч намайг хүнд юм өргөж болохгүй гэсэн байтал чи надад хүнд үг хэллээ, даахгүй байна" гэж яндагналаа. 

БИ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!
.... Түүний өвчинг :(

Хажууд нь хэвтэж, тэвэрч ширтэж, өвөр дээрээ суулгаж тв үзэж, өндөгтэй талх идэж маасайн инээхдээ би жаргалыг мэдэрсэн. Би түүнээс хайр авахдаа биш миний их хайрыг түлхэхгүй байгаад нь би улам ихээр шунан дурлаж байна. Хайр гэдэг бол авах биш өгөхийн нэр юм байна. Хайр бол нэр үг биш үйл үг юм байна. Хайр бол хамт оршихуй юм байна. Хайр бол халбага пивоноос илүү үнэтэй зүйл юм байна аа. :)

Юм угаахад нь туслах, угаасан хувцсыг нь хэцэн дээр тохож өгөх, талхан дээр нухаш түрхэж өгөхдөө баяр баясал хэзээ мэдэрдэг болчихов оо Саруулхан минь ээ?.  Чи чинь хөргөгч онгойлгож хүйтэн ундаа уухаасаа хүртэл залхуурч ам цагаан хулганад итгэж тэвчин нойрсдог залуусан биш билүү? Хүйтэнд тэсвэргүй ханиаж, халуунд тэвчилгүй наршдаг тийм л бие султай шаар байж бас охин халамжилж, хамаг байдгаа зориулж сэтгэл гаргана гэнэ ээ Саруулаа? 

Чи яг солиорчихож ээ. Чи жүжиглэж байна. Чи наад жүжгээсээ залхахгүй байна уу гэж тархи минь зүрхнээсээ асууж байна. Гэвч энэ махбодийг тархи биш зүрх удирддаг юм байна. Би гэр бүлийн эзэн, өрхийн тэргүүн болох хүн байтал эхнэрийнхээ урдуур орж юм хийж, угаалганы машины угаадас асгаж, хоол хийхэд нь туслах ямар хэрэгтэй юм бэ гэж хэнхэг бодол тархинд орж ирэх ч энэ бүх бодлыг цөм цохих зүрхний цохилтыг би яаж ч чадахгүй байна. Зүрх минь түүний төлөө цохилж байхад тархи хэнд хамаатай гэж?

Тархи... Зүрх... Хайр.. 
Надад ХАЙР бий. 

Дэлгэрмаа нь аз жаргал мэдэрчээд сууж байна.

Утсан дээрх эд мөр-н баримт =)) унтаж байхад авсан бололтой өөрөө инээж этр хахах ♥
:) Өнөөдөр үүрийн 5цагт эмээ уух ёстой байсан юм л даа би. Саруул сэрчээд намайг сэрээгээд эм амруу хиж ус өгчөөд буцаад унтсан :) би хэсэг хэвтлээ ходоод өвдөөд алахнээ уйлагнаад л хайр ходоод өвдөөд гэсэн чинь тоодгүэ нам (гэхдээ сэрээж эм өгсөн хь их юм гэж бодсонлдоо =)) )
тэгээд уйлагнаж2 ганцаараа 00орж хэсэг бөөлжлөө (уучлаарай заваан юм биччлээ гэхдээ өвдсөн хүнд бол байх л асуудалшт тээ)
ходоод овоо дээрдээд орж бүлээн ус уучаад хэсэг унтсан. өглөө сэрээд Саруул гуайд хэлтэл өө яанаа хайр нь мэдээгү нам унтцан байшт намайг сэрээхгү яасин гээл бла бла гэжинаа (сэркү бсимчэн яахи)
За тэгээд эмч намайг 5 7 хоног хүнд юм өргөж  үсэрч дэвхцэж болкушү гэсэн ёсоор болгов :) 2 өдөр дүү Саруул 2 ёстой л намайг эрхлүүлсэндэ :)) Энүүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр өвчтэй зовлонтой үед хажууд байж халамжилдаг хайрлдаг хүмүүстэй байна гэдэг ямар их аз жаргал вэ? намайг хөгжөөж инээлгэж жохн юм хийхээр л хэвтээчээ гээд загнадаг намайг хайрладаг хүмүүстэй байх юутай сайхан бэ..
Аз жаргалтай мөнгтэй өнгөтэй баян үед хэн ч хажууд хуваалцаад байж чадна аа харин өвдсөн зовсон үед хажууд байх нь хэд билээ. Хайрт минь намайг хайрладаг халамжилдаг үүнийгээ ч улам баталлаа. шөнө тас тэврээд даарна гээд унтаад өглөө нь даарсну миний хайрт гээд асуудаг :) угаас Саруул чинь бараг л паар шүүдээ би юун даарах бүр хөлрөөд хонож байгаам чинь ^_^
Өвдөөд байна гэхээр яанаа ямар хэцүүнбэ яаху эм уучху хайр н цай хийж өгхү яаху гэд л тэвдэж сандраад л Би жаргалтай байна :) Намайг гэх тэр минь байна. ♥♥♥

Wednesday, August 20, 2014

Delgermaa n bnoo ✌️

Zaa utsaar bichij hewtnoo! Bvgdeeremd n shuniin mend! Sawka ah beer king neree zvvgeed nzudtg uulzsaan :)) 02:21bolj bna! Ah hvv sxn yahawde nzudtga uulzad bla bla gj bgd sayhan harisoo! Bi irchlee hairaa mni utas haana bgan bol gl fbger biched bhi :)) bi end gerte bjij yaj ter hvni utsig haa bgag n mdehwede ;)) Bi neg nuuts ym heley zayu kk! saruul ah n sogthooroo vgle bolchdin kk! Namaig bain bain hairaa yala inglv teglv gd neg asuusan yma dahin2 asuugaad :)) joxn fun bchdog taltai ene nuuts shv kk! Nmag yoo ydrgaatain gel uurlangut shuud hair n untlaa gjam chn ahahh tgd joxn bj bgad dahial hairaa yu yu yalaa yasn ble gll ahahah vnen fun! Muuhai vnerteinbe geheer amisgaga tvgjij dombrootool ahahah teher n bi inechjam chn yahi ahahah! Za za untyude Saruul ah enig unshul nadruu bla bla geh bh ghd yahaw :)) hairiha belgelsn baawgaig tewred untla! Bvgdeere saihan amraarai

Дэлгэрмаа бичив :)

:) би хааяа түүнээс залхадаг.............
Намайг хэтэрхий их хайрлаж халамжилдаг. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн юм байна. :) хэтэрхий яршигтай ноолж эрхлэх гэж оролдох нь үнэхээр ядргаатай :)) гэхдээ л үнэхээр хайр хүрэм эрх нялх миний хажууд ямар байдалтай байдаг гэдгийг харвал миний өмнөөс залхах байх =)) тийм муухай эрх би анхнаас нь эрхлүүлснээс болснуу уг хүн н өөрөө тийм эрх хүн үү бүү мэд. 

Өчигдөр түүнийхээ гэрт хоносон :) үнэхээр хэлэх ч үг алга муухай амьтан намайг хаяад унтцан дөнгөж 10болж байхад шүү бүр. би уйдаад кино үзэж дуу сонсоод сүүлдэ ком-г нь нэгжиж утсаар н тоглож арайх гэж 11,30 гэж унтсан өглөө сэрээд муухай амьтан намайг хаяж унтлаа ганцаараа бхда 5 6 болтол сэрүүн байдаг юм байж гээд л үгэлтэл өөдөөс харин чи хажууд байсан болхоор тайвшраад унтцийн чихшиг :)) тэгж хэлж бга хүний өөдөөс би юугэхэвдэ шууд л авввв глл хайлчиж бгам чн ♥♥♥


Бид үргэлж сайхан амьдралд тэмүүлдэг түүнтэйгээ ирээдүйг ярилцаж ярьсан зүйлдээ сэтгэл хөдлөж улам бүр аз жаргалтай болдог. Тэр минь охидуудтай болно гэдэг :) Харин би хүү яагаад вэ гэхээр охидууд илүү аав гэдэг хөвгүүд илүү ээж амьтай байдаг :) 
иймэрхүү хөөрхөн юм ярих сайхан шүү :) 
ийм зүйлс бичиж инээлдэх сайхан шүү ххэ бидэнд
зарим үед түүнээс бидэнд ийм ирээдүй бий юу гэж өөрөөсөө асуудаг хариулт нь мэдээж тийм. Хичээх л юм бол бүх юм болно гол нь бидэнд хайр байна. Бид уучилж, ухааруулж, итгэж чадддаг мэдээж энэ бүгдэд хүрэх гэж бишгүйдээ л хэрэлдэж зодолдож салсан :)) гэхдээ үргэлж эвлэрхийн төлөө хайр гэдэг зүйлийг улам мэдрхийн төлөө хичээсээр ирсэн. 
Амьдралд юу чухал вэ? 
Миний бодлоор хэн бэ? яах гэж энэ хорвоод ирсэн бэ? гэх мэтчлэн асуултуудад хариу олох гэж. Чухал зүйлс олон ч гэсэн цор ганц гэдгээ яаж харуулах вэ юугаар би бусдаасаа илүү вэ гэдгээ таниж мэдэх гэж хичээж явна. 19тэй магадгүй хүмүүсийн хувьд жаахан байх ийм насандаа мний ойлгосон зүйл бол хайр халамж. Эцэг эхээ гэр бүл найзуудаа мөн хайраа хэрхэн хайрлаж яаж туслаж тэдний төлөө юу хийж чадах вэ гэдгийг би анхлан ойлгосон юм шиг. Хичээл зүтгэл минь намайг юунд хүргэх вэ? Худлаа хэлбэртэж хэн нэгнийг муулж явах-н юу н сайхан бэ?? Бусдад муу саналаа гээд надад юу наалдах вэ? 
Одоохондоо миний амьдрал асуулт бүрт хариу олох гэж тэмүүлж явна. Бүгдийг мэдэж сайн муу сайхан муухай бүхэнтэй нүүр тулж дахин дахин алдаа гаргаж алдаанаасаа суралцаж хэн бэ хэн байж чадах вэ юуг илүү сайн хийж чадах вэ яавал би өөрийхөөрөө ажиллаж амьдарч чадах вэ? Эцэст нь энэ бүхэн юуний төлөө вэ? Та юу гэж хариу өгмөөр байна? Та өнөөдөр хэн бэ? хүн бүр өөрөөр хариулна харин БИ олсон цагтаа заавал хэлнээ. :) 

Саруул надаас чи юунд дуртай вэ юу хийвэл чамд сайхан байх вэ гэж асуудаг 
тэр бүрт нь би үргэлж 
-Ном унших дуртай би зохиол бичмээр байна би дуулж жүжиглмээр байна гэж хариулдаг
Үнэхээр миний чадах зүйлс энэ болоод л тэр би үргэлж маш их боддог гэхдээ бодсон бүхнээ биелүүлж хэрэгжүүлж чаддаггүй. Уран бүтээлч хүн болмоор санагддаг гэхдээ одоо мөрөөдлөөсөө тэс өөр зүгт алхаж байна. Миний мэргэжил КТХС :)) яаж яваад ч ийм ангид сонгоод орчихсон юм бүү мэд. тийм ч муухай бишлдэ гэхдээ дургуйд хүчгүй гэдэг шиг гэлдэрч л явна. Удахгүй надад боломж олдоно гэдэгт итгэж байна. 

За ингээд дэмий баахан юм чалчив :)) эндээс та юуг ойлгов магадгүй юу ч ойлгоогүй байх л даа угаасаа утгаггүй зүйлс биччихлээ. :) Амалсан ёсоороо дууны орчуулгаа хийж эхэле :-* сонирхож уншисанд баярлалаа 

Monday, August 18, 2014

Бидэнд дурсамж үлдээсэн дуунууд BY:Дэлгэрмаа

1.Энэ дуу их учиртай. Бид хэсэг хугацаанд хол байсан тэнэг алдаа утаггүй хэрүүл маргаан, хэдэн 7 хоног бид яриагүй мсж бичэгүй харьцаагүй. Тэгээд эцэст нь нэгэн орой Саруул (их зант кк) надруу залгасан юм унтаж чадахгүй байна дуу дуулж өг гээд тэгээд энэ дууг би чадан ядан дуулж өгж байж билээ утга нь хүртэл бидэнд яг тэр үеийн нөхцөл байдалд тохирсон дуу байж билээ
Makes me feel like i cant live without you 
it takes me all the way
I WANT YOU TO STAY
Энэ хэсэг хүртэл дуулаад би уйлсан тэгээд дүүд дүүд дүүд ойлгож байгаа биздээ. :) яагаад ч юм энэ дуу биднийг эргэн нийлүүлсэн юм шиг л санагддаг 
2.За энэ HURTS гэдэг хамтлаг Саруулхан ах-н дуртай хамтлаг юм байгаан угаасаа ч гоё дуунуудтай сонсход сайхан бдаг. Тэгхээр энэ дуу бол биднийг 8сард эргэн нийлэх үед бидэнд маш сайхан болзоо хэсэгхэн зуур ч гэсэн кино шиг байлгаж өгсөн дуу юм. Бид 2 Төв Цэнгэлдэх-н хажууд нэг модтой л доо (гэхдэ бид тариагүй шүү ххэ зүгээр л тэнд очиход гоё байдаг юм) тэр модон доор хамт суугаад сонсож байсан бидэнд ухаарал хайрлсан юм болвуу?? яг дуу яваад дагаж дуулаад дуусхад бороо орж билээ ххэ Армаанчик бну?? кк Тэгээд тэр минь хүрмээ тайлаад бид хамтдаа гүйсэн юм даа ххэ Удахгүй орчуулга хийж оруулнаа :) 
Хайр хөрч эхэлхэд НУЛИМС,ЦУС,АЛТ чамд тус болж чадахгүй гэсэн нэг утгатай дуу л даа ххэ.
Мөн энэ HURTS гэдэг хамтлаг-н Somebody to die for, illuminated, stay гэдэг дуунууд надад маш их таалагддаг би одоо ч сонсдог :) сонирхвол сонсож үзээрэй та бүхэнд ч гэсэн таалагдах байх гэж найдаж байна.
3. за ёстой л намайг alone in the dark байх үеийн дуу :) одоо сонсхоор тэр үеийг минь санагдуулж хамаг шар үс босгодог дуу. Өдөржин ганцаараа гуниглаж суухад хань болсон дуу байгаа юм. Тэр үеийн сэтгэл санаа минь нэг иймрхүү л байж дээ 
4. за энэ дуу бидний бичлэг байдагдаа тэрэн дээр явдаг дуу байгаа юм. анх сонсоод өөр дуу олдогүмү гэж хайрийгаа загнаж билээ :)) одоо бол дуртай би үг бүрин цээжээрээ мэднэ яг утга учрыг н ойлгохгүй байгаа ч гэсэн надад лав их гэгээлэг зүйл дуулаад байх шиг санагддаг юм :) 


Бусдад хандаж... by Саруулхан

Тэнгэрт юу байдаг бол? Озоны давхаргыг цоолоод гарвал надад ямар мэдрэмж төрөх бол? Хорвоог бүхэлд нь хайрлаж, хойшдоо буру үйл хийхгүй болох болов уу? Хойтхоо бусдад даатгаж хоёрдож сэтгэл минь хувирах болов уу? 

Дээрх зураг бол бидний танилцаад 7 л хонох гэж байх үеийн зураг байна даа. Бид ямар гарж? кк. Энэ блог бол миний биш бидний блог. Тэнгэрт бүртийх ч үүлгүй байх нь цээжинд минь торох ч гуниггүй байхтай ижил гэж боддог. Миний сэтгэлд одоогоор бүртийх үүл алга. "Хосууд шинэ дээрээ ийм байдаг даа" гэж хэн нэгэн хэлж байсан санагдана. Тийм ээ, бид шинэ дээрээ байна. Гэхдээ хойшдоо ч шинээрээ, шинэхэнээрээ, шинэлэгээрээ байсаар байхыг бид хичээдэг. Өдөр бүр өчигдрийнхөөс өөр байж, өдөр бүрийг үр бүтээлтэй шинэлэгээр үдэхийг бид 2 хүсдэг. 
Өнөөдөр хайртайгаа "Ээжээ надтай гэрлээч" гэдэг кино үзлээ. Киноны хувьд сайн кино гэж хэлж чадахгүй ч киноны агууламж, хэлэх гэсэн санаа нь надад таалагдсан. Ерөнхийдөө зохиол, мессеж нь бодууштай сэдэв байлаа. "Гэр бүлээ хайрлаж гамнахгүй бол эцэстээ юучгүй хоцорно" гэж би нэгхэн өгүүлбэрээр энэ киноны гол санааг сийрүүлье.
Бид алдаа гаргадаг. Харин нэгнийхээ алдааг давж тэнэг зүйл хийх нь яавч ухаантай бөгөөд нөгөө хүндээ хайртай хүний шинж биш гэж би боддог юм. Аль болох бие биенийхээ алдаа дутагдлыг засч залруулж, зааж сургамжилж, залхаалгүй орхиж өнгөрөөж байх хэрэгтэй юм шиг. Би нээх хайраасаа 6 ах гэсэндээ ч биш, ахархах дуртай хэнхэгтээ ч биш, зүгээр л хайртай болохоороо зөв байгаасай гэсэндээ янших үе бий. Хайрт минь гэнэнээсээ болж хүмүүст адлагдах, шулууханаасаа болж муу хэлэгдэх, хүнээ буруу таньснаас болж доромжлуулах үе байсан ч сэтгэлийн асар их хат тэвчээрээрээ даваад гараад ирсэн.  Айлын ганц хүүхдүүд ихэнхдээ асуудлыг өөрөө шийдэх гэсэн, дотроо бухимдаж гадагшаа гаргадаггүй, дуугаа хурааж ганцаараа хөгжим сонсож гунигаа үргээдэг хүмүүс байдаг бололтой. Тэр минь анх тйим байж билээ. Жаахан үг хэлэхээр уурлаад хошуугаа унжуулчихна, тоглоомоо жаахан хатуудуулчихаар үг дуугүй шууд гэрлүүгээ яваад өгнө, таалагдахгүй зүйлийг нь хийчихвэл ярилцаж асуудлыг нэг тийш нь болгохоосоо илүүтэйгээр орхиод явахыг илүүд үздэг охин байж. Одоо харин арай өөр. Хүнтэй ойлголцож, асуудлыг тэр дор нь хамтдаа шийдэж, мэдэхгүйгээ асууж, мэддэгээ надад дуулгаж зааж өгч бүрэн ойлголцдог болоод байна. Саруулхан гэж залуу нэг их олон сайн зан чанаргүй ч хүмүүст бяцхан ч болтугай сайнаар нөлөөлж чаддаг юм байна гэж өөрийгөө дүгнээд байгаа. кк

Түүнийхээ АСКаар орж харахаар ихэнхдээ нас асуусан байх юм. Би энд шууд хэлье. Бид 6 насны зөрүүтэй. Тэр минь гахай жилтэй, би харин могой. Одоо л 19,25 гэж зөрүүтэй харагдаж байгаа ч 3 жилийн дараа 22,28 гэхэр нэг их хол зөрүү харагдахгүй байгаа биз дээ? Насны зөрүүнээс болж би анх ичиж байснаа нуудаггүй. Анх рэл холбохдоо, цугтаа зургаа авхуулахдаа, фэйсбүүктээ хийхдээ, найзуудтайгаа танилцуулахдаа би үргэлж санаа зовж байсаан. Гэхдээ эр хүн бол тэр асуудлуудыг дайраад л гарна. Харин эмэгтэй хүн, тэр тусмаа 19 настай эмэгтэй хүн энэ асуудлыг хэрхэн давсныг би одоо хүртэл гайхдаг. Мэдээж гудмаар хөтлөөд алхахдаа үеийнхээ сваг банди нараас санаа зовж байсан болов уу гэж би боддог юм. кк

Нас ч яахав зүгээр тоо л доо. Гэхдээ бусад хүмүүс ганцхан бидний насны зөрүүг л чухалчилж авч үзэх юм. Хайр, халамж, бидний биесээ гэх сэтгэл, аз жаргал, баяр хөөр, ажил төрөл, хичээл сургууль, бие биедээ нөлөөлж байгаа сайн нөлөөлөл, эерэг өөрчлөлтүүдийг хэн нь ч ярьдаггүй байсан. Одоо л харин биднийг хүлээн зөвшөөрч эхэлж байна даа бусад хүмүүс.

Түүнийхээ төлөө хийхээр төлөвлөсөн олон зүйлүүд бий. Бүгдийг нь хийнэ. Би заавал энэ эмэгтэйг жаргалтай байлгах ёстой юм шүү дээ. 

Чамдаа хайртай шүү.  Бидэнд амжилт биш аз жаргал хүсч байгаарай. :)

:) Гарчиг өгөх гэсэн нэг л биш BY:Дэлгэрмаа

Хайр гэж юу вэ? 
Танилцаж үерхээд 23 хонож байсан үе байна. Анхнаасаа л бид ирээдүйг сайн сайхнаар төсөөлсөн Ганцхан Саруулбаяр Ганцхан Дэлгэрмаа гээд сонгочихсон байж. Учирах ёстой хүмүүс учирдаг гэдэг үнэн байх одоо бид бараг нэгнээ ихрүүд ээж хүү шиг мэдэрдэг ойлгодог болжээ. Өдөр бүр хамт байх гэсэн хүсэл түүнийг тэврэж унтах өглөө цай бэлдэх хамтдаа хоол хийж оройжин хамт кино үзэж эрхэлмээр бүхий л үед нь хамт байж ганцхан түүний дэргэд л баймаар :-/ ийм мэдрэмж төрж байна! Би хайр гэдгийг халамж анхаарал гэж л ойлгодог тиймдээ ч түүнд хийж өгч болох бүхнийг хийж өгхийг хүсдэг. Өвдхөд нь хажууд нь байж хамт өвдөх шиг мэдрэгдэж жаахан ч гсн хуваалцмаар санагддаг. 
Намайг уйлуулах дургуй гэсэн ямар сайндаа ингэж хэлэх вэ дээ :)) гэхдээ энэ намайг инээлгэх гэж хэлсэн хошигнол байх. Намайг уйлаад эхэлхэд тэр минь сандардаг. Надруу чанга орилоод миний цочсон царайг хараад өөрөө бүр илүү айдаг сандардаг :) дор н сандраад тэврээд өө яанаа хайраа гээд л :) 
За тэгээд өөр бичих юм юу байхав. мэдээж бүгд л мэдэж байгаачлан бид үргэлж аз жаргалтай инээгээд байдаггүй гэхдээ бас тэгж нэгнээ үзэн ядаж уурлаад байдаггүй. Бид нэгнээсээ их зүйлийг сурж байна. Миний бяцхаан хайр-н туршлагаас үзвэл ХАЙР БОЛ ЦЭВЭР ИТГЭЛЦЭЛ ЮМ ....

Sunday, August 17, 2014

Зүгээр л бичвэр. By Саруулхан.

Энэ блогийг Саруулхан би бээр анх нээж байлаа. Өмнөхийг нь ч мөн адил. Өмнөхийг нь манай "авгай" уурандаа устгасан ч дахиад шинийг нээж өг гэж хатуу даалгавар авсны үндсэн дээр үүнийг нээсэн. Юу ч бичсэн устгаж магадгүй гэж боддог учраас би нэг их юм бичихийг боддоггүй байсан ч харин одооноос жаахан юм бичие гэж бодоод орж ирлээ. Бас албан шахалт байсныг хэлэх хэрэгтэй ч надад бас бичих сонирхол байсныг орхиж болохгүй. :))

Би мэддэггүй юм. Яагаад учирсан, яах гэж учирсан, яаж яваад учирсан, хэн нь учруулсан, хэн нь найрсан зэргийг. Санаж байна л даа, гэхдээ санах мэдэх 2 тэс өөр зүйл шүү дээ.
Анх бид ямар байсан яг тиймээрээ, шинэхэнээрээ, сэтгэл хөдлөл ихээрээ, уйдах залхахыг мэдрэлгүй, уурлах уйлахыг тойролгүй хамтдаа хөтлөлцөөд хамтдаа энд гараад ирлээ.

Бүтэн нэг жил гэж бусдын хувьд богинохон хугацаа мэт санагдавч миний хувьд урьд хожид байгаагүй урт хугацааны үерхэл билээ. Хамгийн хайртай зүйлээсээ хүртэл хагас сар болоод л уйддаг Саруулханг хаана ч хаашаа ч явсан сэтгэлийн гүндээ хайртай охиноо хадгалж чаддаг болгосон нь түүний минь ач бас чадвар юм.

Нартад олдсон наддаа л ганцхан эрдэнэ гэж нэг зураг фэйсбүүктээ оруултал фб-ийн минь найзууд "ганцхан эрдэнэ? ээж аав чинь тэгээд юу юм?" гэж коммент ихээр бичсэн санагдана. Би зүгээр л тэгж бичмээр санагдсандаа эсвэл хайртай охиноосоо кок авах гэж тэгж бичээгүй юм аа. Тэр үнэхээр надада байгаа ганцхан эрдэнэ юм шүү дээ. Харин аав ээж бол эрдэнэ гэдэг тодотголоос өөр хүмүүс гэдгийг та бүхэн мэдэх байх.

Зовлон дайрахад сэтгэл хазайвал жаргал үзэхгүй сэтгэл хөрнө гэдэг үг "Бодлын хулгайч" кинон дээр гардагсан. Хосууд дунд маргалдах муудалцах, туних, эрхлэх, яндаганах асуудлууд бишгүйдээ л гардаг. Бид хоёрт харин.... бүр их. :)) Бид өдөрт 3,4 муудалцаж, 5,6 эвлэрнэ. Муудалцана гэдэг нь та бүхний бодож байгаа шиг биш гэдгийг бидний энэ жилийн үерхлийг минь хүүрнэн өгүүлэх бидний фэйсбүүкээс л харчихаж болно. Байнга эрхэлж нялуурсан зургийг харсаар байгаад эчнээ танил болсон ч олон хүн байна. Бид нэг нэгэндээ өдөр бүр дурладаг, өдөр бүр хайрладаг. Нэг нэгэндээ өдөр бүр хайр халамж мэдрүүлж, бага бяцхан ч гэлээ сэтгэл гаргасан бэлгүүдийг биесдээ бэлэглэсээр удсан. Саруул хүү одоо л үерхэж сурж байна даа. Өдий 25,6 наслахдаа юу үзсэн лаактай толгойв дээ чааваас.



Өдөр бүр хамт байх тусам цаг тутам хамт баймаар санагддаг энэ шуналыг яалтай.
Хамт байхад сэтгэл ханамж маш өндөр байхад ч дахиад жаахан баярлуулчихъя гэдэг түүний минь сэтгэлийг яалтай. Амтгүй байсан ч амруу урсдаг амттай хоолыг нь яалтай, Ааштай байхад ганцхан инээдээрээ аргадаж чаддаг авууштай занг нь яалтай. Түүний бүх зүйл надад таалагддаг. Хааяа ааш нь олдохгүй эрхэлж, хааяа хошуугаа унжуулж тийчгэнэж нумарч, хааяа уурлахаараа урд гараад хаяад алхдаг ч хол очоод эргэж хараад хүлээдэг сэтгэлд нь би дурласан юм шүү. Би бүх сэтгэл зүрхээ түүндээ өгсөн. Түүнийхээ төлөө би хичээнэ. Та бүхэн ч гэсэн бидэнд аз жаргал хүсээрэй.
Харин бид хоёрын зүгээс та бүхэнд энэхүү бяцхан видеог хүргэж байна. Таалан болгооно уу. :)



Saturday, August 16, 2014

356 дахь DAY ✌️

Хайртайгаа анх 2013оны 06сарын3нд танилцаж уулзаж байлаа! Тгд яасн байхну? 8сарын26нд vерхэж байсан байх нь бээшт! за тгэд хайртайгаа зөндөө сайхан дурсамж бүтээлээ. ойрд энд юм бичээгүй юм байна 
хайр гэдэг хамт байх тусмаа илүү бат бөх харилцааг бий болгдог юм байна.. Миний залуу   их хөдөлмрлөж байгаа бидэнд хийж бүтээх олон зүйл бий Заримд нь бидний үерхэл таалагддаггүй байх насны зөрүү гэх мэт асуудлууд их ч гсэн хайр бүгдийг нь шийдэж өгдөг юм байна Гайхилтай зүйлсийг үзэж мэдрмээр байвал өөрсдөө хай бүтээ хэн нэгнийг бүхий л сэтгэл зүрхээрээ хайрлаж бүгдээ зориул тэр хүний төлөө үххэд ч бэлэн байгаад үз. Өөртөө дурлуулж дурла гнц л амьдрана залуу насаа зугаатй байлга. бусдыг муулж харааж үзэн ядаж өнгрүүлдэг цагаа өөр зүйлд зарцуулая . бла бла өөрийн эрхгүй л урсчлаа чөтгөр гэж аахххххаа  za utsan dr kriller bichih gej vnen tam ym bn! Tgd gol n udku bid 2n 1jiliin oi bolox gej bga bi yu belegleh we :-/ ingej l gashilj bnda 

Thursday, January 30, 2014

2tald uurlah

uulzagv udje udsan ch gj 4honohjin!  utsaar bolhoor krilleer bichj chadsngv uuchlaarai.
say hereldlee! jinhen aimshig psda ghes uur yughew helehiig hvsegv herneesee heltsn uur hvrd bsm chn anhnaasa hen teriig bvh ohinoo yri gsin. nzudin vzn ydaj bolku gne ter hedn ohiduuda umuuruud vhlee bvr! yawal deer ve?? FBee haatsan odoo nmag block hle enee tree gd buun ym bolj bga bolu :)) bi ingj bj chadku chihshg bolino l bizd -_- hairlaj hardsan n minii buruuyu uuruu hardhara alj hydchkal hamag hvn amitan block hgl ene ch iim ter ch tiim bla bla! ter bvgdiig hj bolno aa harin bi bol bolku gnee. tegsnee jijkn bodltoi chihshg uhaantaig n ghal vhld bsn zalhangutA teneg-r n duudaash bi ohinoos 3sar blod uiddg harin chmasa uidku bla bla tgsn gants uurlsan chn uuduus asaad bvr ywhiin tvvs -_- i really dont care!! im really complitely FINE

Wednesday, January 8, 2014

Хоол (Үнэн идэмхий хайр)

Хайрын минь дуртай кимчитэй хуурга 

Ирэх болгонд н хоол хийж өгдөг :3
Өнөөдөр гэрт ирсэн ирэх бүрдээ хийсэн хоолыг мн гололгүй иддэг :3
Гоё байна өө гээл идээд бдаг^ Би дэлбэрцэн үс сэгсийсэн муухай байсан ч хөөрхөн байна л гэдэг :3 Оройн хоол хийх гээд хайраараа төмс арилгууллаа тгд хэрчиж бсан чн будаатай хуургны төмс ийм том бдгүма мах нь ийм байдгүма гд л =)) наадах чн стандартанд нийцэхгүй гээд л үгэлж2 болснийхан дараа амтархан идсн :)) хөөрхөн үглээ хайр эрхэлж тоглоод намайг ноолоод шоолоод бж бвал сэтгэл санаа н тайван бдаг хайр юм байгаам