Ер нь бол, би их ууртай хүн л дээ. Хөмсгөө зангидаж, өөрийгөө өмөөрөх үггүй болтол нь хэлж, өөрийнх нь эсрэг фактуудыг үй түмээр нь гарган тавьж, эвгүй байдалд оруулан эцэст нь кайф авч, сүүлдээ өрөвдөж аргаддаг огцом ууртай, огцом уур нь огцом гардаг огцом хүн юм уул нь. Гэхдээ огцом ууртай гээд хайртай охиныхоо өөдөөс гар далайсан удаагүй шүү. Зарим нь хэтрүүлж ойлгоод байх шиг байдгийм.
Сая бид маргав. Жижиг зүйл дээрээс л дээ. "Маргааш хоёулаа уулзаж амжих нь уу" гэж асуусны төлөө "-Чи ингэж асуудаггүй байсан, угаасаа л уулзаж амждаг биз дээ, яагаад ингэж асуув" гэж асуултыг асуултаар хариулсных нь төлөө миний уур дүрсхийв. Өнөө өглөө би тэднийхээс гэртээ ирсэн. Цуг байхдаа бид хэзээ ч сүртэй маргалддаггүй. Харин гэр гэртээ нэг хонохоороо л хэрүүлийн дон туссан юм шиг л байх юм. Тэгээ биз дээ, ингээ биз дээ, тэгдэг биз дээ ингэдэг биз дээ гээд л. Эхэндээ эр хүн шиг буурьтай хандъя гэж хичээдэг байсан ч хорон үгийг хонгонд нь хатгачихаад байх юм аа. Аргагүй л хилэнцийн орд бололтойдог оо би ч. :(
Надтай хэрэлдсэнийхээ дараа ингэж постлов. Бас хосоороо авхуулсан зургаа сольж ганцаараа гангарсан зургаа профайл зургаа болгожээ. Хэрүүлийн бузар ч гэх шиг. Асуулт асуусны төлөө бузартдаг хорвоо юу Дэлбэрмаа гуай?? айн? Юу вэ харин...
Сэтгэлзүйн дайралт хийнэ л дээ одоо энэ. АСК-аар асуулт асуугаарай гэж тунхаглаж магад, чатлах банди байна уу гэж тэнэгтэнэ бас. Шал худлаа намайг уурлуулах гэсэн бүтэлгүй оролдлого. Би ч гэж би. Тэрнийг нь мэдсээр байж фэйсбүүк рүү нь орж хэнтэй юм бичих нь үү гэж өлөнтөж тандаж суух гэж.
Маргаан гэж итгэлийг минь эвдэхээс өөр зүйлгүй юм даа. Эвдэгдсээр эвдэгдсээр итгэл минь сүйдэх вий дээ. Аль болох маргалдахгүйг хичээх юм. Тэр тусмаа ийм жижигхэн зүйл дээр, "Одоо больчих, унтлаа" гэхээр аргадах ч хэцүү юм, буулт хийх ч хэцүү юм. Унтлаа гэсэн хүүхэд одоо хүртэл онлайн л явна. Нөгөө л нэг хоббитойм шиг инстаграммын онлайн дэлгүүрийн зураг ухаж, энэ гоё, энийг авна гэж скрийн шот хийж хадгалж авч л байгаа биз.
 |
Бид хоёрын өчигдөрхөн авхуулсан шинэ зураг. Ууртай гарсан байгаа нь маргааш буюу өнөөдөр уурлахыг нь билгэдсэн бололто. Лол. |
Сонин охин минь, энийг уншвал надруу түрүүлж бичээрэй. Надруу эхэлж бичихгүй л бол би бичихгүй шүү гээд арван наймт шиг эморчуул яадын хахахаха